Нэг савлагаанд бүгдийг багтаасан, усан суурьтай үрчлээний эсрэг, цайруулах үйлчилгээтэй ба холимог болон тослог арьсанд хэрэглэхэд илүү тохиромжтой. Хэрэглэх үед эхний 2 долоо хоног үхэжсэн арьс эрчимтэй гуужиж, нүүрээр гарсан зүйл хатах тул долоо хоногтоо 1 удаа тогтмол гуужуулж бүтээгдэхүүний үр дүнгээ өөрийн үндсэн арьсандаа авах нь чухал.
Найрлага нь EWG 1-2 гэсэн ногоон ангилалд багтах ба арьсанд хамгийн аюулгүй, арьсанд харшлахгүй, баланс тэнцвэржүүлэх тул сэтгэл амар хэрэглэж болно. Онцлох найрлага нь:
- Үрчлээний эсрэг, арьс чангалах: Acetylhexa пептид, оligo пептид-1, crithmum maritimum callus filtrate, ruscus aculeatus root extract, замагны ханд, аденозин
- Цайруулах: Ниацинамид, исгэсэн цагаан будааны шүүс, мagnesium ascorbyl phosphat
- Гүн чийгшүүлэх: Далан хальс цэцгийн ханд, исгэсэн цагаан будааны шүүс, Ruscus Aculeatus Root Extract, гидролизын коллаген, бета-глюкан, пантенол, замагны ханд зэрэг тэжээлийн найрлага орсон.
Хэрэглэх арга:
Өглөө нүүрээ усаар угаасны дараа нүүрэндээ цацаж бага зэрэг шингээгээд өтгөн бүтэцтэй тул нарны тос болон нарны хамгаалалттай крем зайлшгүй хэрэглэж нүүр будалт хийнэ. Мөн нэг савлагаанд бүгдийг багтаасан суурь арьс арчилгааны бүтээгдэхүүн тул өглөө, оройдоо дангаар нь хэрэглэж болно.